Цөөн үгээр

- Ажлын байрны зар - Ажлын байрны зар - Газар эзэмшүүлэх цахим дуудлага худалдаанд урьж байна

САНТ СУМЫН ИТХ-ЫН ДАРГА Л. АВАРГА

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 205

Нутгийн өөрөө удирдах байгууллагын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Сант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь энэ бүрэн эрхийн хугацаанд сумын ИТХ-ын даргын хариуцлагатай өндөр албан тушаалд миний биеийг итгэл үзүүлэн сонголоо. Та бүхний өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж сум орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хоёргүй сэтгэлээр хичээж ажиллах болно.  

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд та бүхний маань санал,   санаачлага хамгаас чухал юм. Иймд энэхүү цахим хуудас маань орон зай, цаг хугацааг товчлон биднийг холбох гүүр болж, нутгийн хөгжлийн төлөө гэсэн чин сэтгэл, хүсэл эрмэлзэлтэй хүн бүхэнд нээлттэй байх бөгөөд та бүхнийг манай байнгын зочин, мэргэн зөвлөгч байна гэдэгт бат итгэлтэй байна.

САНТ СУМЫН ИТХ-ЫН ДАРГА Л. АВАРГА