Цөөн үгээр

- Ажлын байрны зар - Ажлын байрны зар - Газар эзэмшүүлэх цахим дуудлага худалдаанд урьж байна

ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧ ИРГЭДИЙН АНХААРАЛД:

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 1018

Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс батлагдсан  "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ"-ний төсөл хөтөлбөрт дараах шаардлагыг хангасан иргэдийг 2020 оны 3-р сарын 16 хүртэл хугацаанд  бүртгэж байна. Үүнд:

1.“Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-т хамрагдах хүсэлтэй иргэнд:

а. 35 ба түүнээс дээш насны хөдөлмөрийн насны иргэн

б. Үйл ажиллагаа явуулдаг өөрийн болон түрээсийн ажлын байртай байх

в. 5.0 хүртэл сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 36 сарын дотор 100 хувь эргэн төлөх нөхцөлтэй

2. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-т хамрагдах хүсэлтэй иргэнд:

а.1.0-5.0 хүртэл сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 48 сарын хугацаатай эргэн төлөх нөхцөлтэй

б.Үйл ажиллагаа явуулдаг өөрийн болон түрээсийн ажлын байртай байх

3. “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-т хамрагдах хүсэлтэй иргэнд:

а.3.0 хүртэл сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 24 сарын дотор 100 хувь эргүүлэн төлөх нөхцөлтэй

б.Үйл ажиллагаа явуулдаг өөрийн болон түрээсийн ажлын байртай байх

Хамрагдах  хүсэлтэй иргэд 2020 оны 03-р сарын 16-ны өдөр хүртэл Нийгмийн бодлого, хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэнд бүртгүүлнэ үү?
Дэлгэрэнгүй мэдээллийг 95816040 утсаар лавлана уу.
САНТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР