Цөөн үгээр

- Ажлын байрны зар - Ажлын байрны зар - Газар эзэмшүүлэх цахим дуудлага худалдаанд урьж байна

"ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ 2020" САРЫН АЯН

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 1092
"Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн аян 2020 " сарын аяны хүрээнд сумын ЗДТГ-аас Өглөг Баян ББН хүнсний дэлгүүр, Сант Баянтүшээ ББН хүнсний дэлгүүр , Ноёны бууц ХХК -ны хүнсний дэлгүүр, Сэлэнгэ талст ХХК эмийн сан, Цахар иш ХХК талх нарийн боовны үйлдвэрлэл, Амар баян Алтай ХХК -ны цайны газар, Төрийн банк Сант салбар, Хаан банк Сант тооцооны төвд байгууллагын ХАБЭА-н асуудал, ХНХЯ-ны Сайдын 2020 оны А/80 тоот тушаал "Ажлын байранд COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажилтаны эрүүл мэндийг хамгаалах зөвлөмж" -ийн хэрэгжилтэнд дотоодын хяналт шалгалт хийж 8 байгууллагыг хамрууллаа. Хүнсний аюулгүй байдал, Худалдаа үйлчилгээний байгууллагын эрүүл ахуй, ХАБЭА хуулийн хэрэгжилт, ХНХЯ-Сайдын 2020 А/80 тоот тушаал, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хангаж ажиллацгаая, хоолны газарт тавих нийтлэг шаардлага , үс засах үйлчилгээнд тавигдах ерөнхий шаардлага , тогтвортой хэрэглэгч зэрэг зөвлөмжүүдийг тараалаа.
СОVID-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх , эрсдлийг бууруулах зорилгоор иргэд олон нийт ихээр цуглардаг , үйлчлүүлдэг худалдаа үйлчилгээний байгууллага, нийтийн хоолны газарт эрүүл ахуйн нөхцөл, шаардлага, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах чиглэлээр заавар зөвлөмж өглөө.