Цөөн үгээр

- Ажлын байрны зар - Ажлын байрны зар - Газар эзэмшүүлэх цахим дуудлага худалдаанд урьж байна

ҮҮРЭГ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 212
Улс, аймгийн хэмжээнд коронавируст халдвар /Ковид 19/-ын тохиолдол эрс нэмэгдэж, цаашид тархалт ихсэх хандлагатай байгаа тул аймгийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх, халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор сумын Онцгой комиссын шийдвэрээр 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг төр, төсвийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд үүрэг болголоо.
1.Олон нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, тэмцээн, уралдаан, спорт, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглож заал, анги танхимын үйл ажиллагааг түр хязгаарлах‼
2. Төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг 50 хүртэлх хувиар ажиллуулах, бусад албан хаагчдыг ажил үүргээ зайнаас, цахимаар гүйцэтгэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, албан байгууллага бүрт халдвар хамгааллын дэглэм сахиулах‼
3. Төрийн бүх байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд, иргэд нэг дор 5–аас дээш хүн цуглуулахгүй байх дэглэмийг чанд мөрдөх, хяналт тавих‼
4. Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хуваарьт хязгаарлалт тогтоож 09.00-21.00 цаг хүртэл ажиллуулах‼
5. Худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, олон нийтийн газруудад халдваргүйжүүлэлтийн ажлыг тогтмол зохион байгуулах талаар заавар, зөвлөмж өгч хяналт тавих‼
6. Дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж 3,4 –р тунгийн вакцинд хамрагдалтыг нэмэгдүүлэх, иргэд олон нийтэд дархлаажуулалтын ач холбогдлыг тайлбарлан таниулах‼
7. Гадаад улсаас ирсэн иргэдийг гэрийн тусгаарлалтанд 7 хоног байлгаж, хяналт тавих ‼
8. Мал, амьтны халдварт өвчний голомт бүхий бүс нутгаас ирэх хүн, малын шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг сайжруулж, бүртгэл судалгаа хийх‼
9. Сар шинийн баярыг зөвхөн гэр бүлийн хэмжээнд тэмдэглэх, албан ёсны төрийн болон албан байгууллага, хамт олны золголт хийхгүй байх‼
10. Шуурхай штабын мэргэжлийн анги, бүлгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллах‼