Цөөн үгээр

- Ажлын байрны зар - Ажлын байрны зар - Газар эзэмшүүлэх цахим дуудлага худалдаанд урьж байна

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 139
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга https://legalinfo.mn/mn/detail/16230709584961
Хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын хувьд Үндсэн хуулийн дараа эрэмбэлэгдэх энэ хууль 13 бүлэг 160 гаруй зүйл заалттай. Зарим онцлог заалтуудаас танилцуулбал:
✔Ажил олгогч ажилд орох гэж байгаа хүн болон ажилтнаас мөнгө, үнэ бүхий зүйл авахыг хориглоно
✔ Уул уурхайд ажиллагсад 14 хоног ажиллаж, 14 хоног амарна
✔ Ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна
✔Ажилтанд оноох сахилгын шийтгэлийг дараах таван хэлбэртэй болгожээ. Үүнд:
1. Хамт олонд хэлэхгүй хаалттай сануулах
2. Хамт олны дунд нээлттэй сануулах
3. Үндсэн цалинг гурван сар хүртэлх хугацаагаар 20 хүртэлх хувиар бууруулах
4. Албан тушаал бууруулах
5. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар тусгажээ. Сахилгын арга хэмжээний дээрх таван заалтыг заавал үе шат дараалан биш, ажил олгогч өөрөө сонгож хэрэглэж болно. Ажил олгогч нь ажилтны зөрчилд тохирсон сахилгын шийтгэл оногдуулна.