Цөөн үгээр

- Ажлын байрны зар - Ажлын байрны зар - Газар эзэмшүүлэх цахим дуудлага худалдаанд урьж байна

МАЛЧИД, МАЛ БҮХИЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД‼

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 141
Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны жилийн эцсийн тооллого улс, орон даяар 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Энэ жилийн хувьд малын гоц халдварт шүлхий өвчний тархалттай холбоотойгоор Сэлэнгэ аймгийн 8 суманд мал тооллогын ажлыг утсаар болон цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Манай сумын хувьд тооллогын ажлыг утсаар зохион байгуулах тул малчид болон мал бүхий иргэд та бүхэн маргаашнаас эхлэн утсаа аль болох нээлттэй байлгаж, малынхаа тоо толгойн мэдээллийг үнэн зөв, тодорхой өгөхийг анхааруулж байна.
Жич: Тодорхой хугацааны дараа хяналтын тооллого явагдах тул малын тоогоо буруу мэдээллэсэн хүн, хуулийн этгээдэд хариуцлага тооцохыг анхаарна уу.