Цөөн үгээр

- Ажлын байрны зар - Ажлын байрны зар - Газар эзэмшүүлэх цахим дуудлага худалдаанд урьж байна

Бургастай хороололд цамхагт гэрэлтүүлэг тавьлаа

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 73

  “Бургастай хороололд гэрэлтүүлэг тавих” СЭАСТСЗДТГ/202101005 тоот 25 сая төгрөгний төсөвт өртөгтэй тендерийг худалдан авах ажиллагааны харьцуулалтын аргаар 2021.05.21-06.02-ний өдрүүдэд цахимаар tender.gov.mn сайт дээр зарласан. Тендерээ нээхэд Оджи Од ХХК-22,355,128 төгрөгний үнийн санал, Амар реконстракшн ХХК нь 24,815,156 төгрөгний үнийн санал ирүүлсэн бөгөөд ажлын хэсгийн хуралдаанаар Оджи од ХХК нь хамгийн бага үнийн санал ирүүлсэн учир олонхийн саналаар шалгарч гэрээ байгуулах эрх олгосон. 2021.06.17-ний өдөр Оджи Од ХХК-тай гэрээ байгуулан ковид-19 цар тахлын хөл хорионы улмаас ажил эхлэхгүй удааширан 2021.08.19-ний өдөр сунгах гэрээ хийж бургастай хороололд 2 ширхэг цамхагт гэрэл, Номунхаан хороололд 1 ширхэг цамхагт гэрэлтүүлэг тавих ажлыг зураг төсвийн дагуу хийж гүйцэтгэж хүлээн авах комисст хүлээлгэж өгөн санхүүжилтээ бүрэн авсан.