Цөөн үгээр

- Ажлын байрны зар - Ажлын байрны зар - Газар эзэмшүүлэх цахим дуудлага худалдаанд урьж байна

Төв цэцэрлэгт хүрээлэн шинээр хүүхдийн тоглоом болон чийрэгжүүлэх төхөөрөмж нэмж баяжуулалт хийлээ.

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 75

   “Тоглоомын талбай тохижуулах” СЭАСТСЗДТГ/202101010 тоот 29 сая төгрөгний төсөвт өртөгтэй тендерийг худалдан авах ажиллагааны харьцуулалтын аргаар 2021.05.25-07.08-ны өдрүүдэд цахимаар tender.gov.mn сайт дээр зарласан. Тендерээ нээхэд Би Жи Рояал ХХК 27,916,200 төгрөгний үнийн санал ирүүлсэн бөгөөд ажлын хэсгийн хуралдаанаар тендерийн бичиг баримт бүрэн учир олонхийн саналаар шалгарч гэрээ байгуулах эрх олгосон. 2021.07.26-ны өдөр Би Жи Рояал ХХК-тай гэрээ байгуулан ковид-19 цар тахлын хөл хорионы улмаас ажил эхлэхгүй удааширан 2021.08.26-ны өдөр сунгах гэрээ хийж Сумын төвийн цэцэрлэгт хүрээлэнд 8 төрлийн чийрэгжүүлэх төхөөрөмж, сагсны шийдний 2 самбар, хүүхдийн иж бүрэн 1 том тоглоом, 10 ширхэг сандал суурилуулж хүлээн авах комисст хүлээлгэж өгөн санхүүжилтээ бүрэн авсан.