Цөөн үгээр

- Ажлын байрны зар - Ажлын байрны зар - Газар эзэмшүүлэх цахим дуудлага худалдаанд урьж байна

Ивэн голын гүүрнээс хойд гүүр хүртлэх зам засвар, тэмдэг тэмдэглэгээ, замын гэрэлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгэлээ.

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 75

   “Сант сумын зам засвар, тэмдэг тэмдэглэгээ, замын гэрэлтүүлэг” СЭАОНӨГ/202112039 тоот 32,5 сая төгрөгний төсөвт өртөгтэй тендерийг худалдан авах ажиллагааны харьцуулалтын аргаар 2021.07.19-07.27-ний өдрүүдэд цахимаар tender.gov.mn сайт дээр зарласан. Тендерээ нээхэд Хөтөл цэнэг ХХК - 29,154,070 төгрөгний үнийн санал ирүүлсэн бөгөөд ажлын хэсгийн хуралдаанаар Тендерийн бичиг баримт бүрэн нийцэж учир олонхийн саналаар шалгарч гэрээ байгуулах эрх олгосон. 2021.08.04-ний өдөр Хөтөл цэнэг ХХК-тай гэрээ байгуулан ковид-19 цар тахлын улмаас хил хаасантай холбоотойгоор ажил хойшилогдон 2021.10.01-ний өдөр сунгах гэрээ хийсэн. 2021.10.29-ний өдөр нийт санхүүжилтийн үлдэгдэл 3,345,930 төгрөгний төсөв дээр 50вт-ын 41 гэрлийг нэмэлтээр суулгахаар нэмэлт ажлын гэрээ байгуулсан. 2021.11.01-ний өдөр дахин сунгах гэрээ байгуулан сумын төвийн замын гэрэлтүүлэг тавих ажлыг зураг төсвийн дагуу хийж гүйцэтгэж Сумын болон Улсын хүлээн авах комисст хүлээлгэж өгсөн.